Миний блогт тавтай аялаарай! Танд амжилт хүсье.

Saturday, June 23, 2018

Хүний биеийн эрхтэн тогтолцоо

Биеийн эрхтэн тогтолцоонууд тус бүр өөр өөрийн амин чухал үүрэг гүйцэтгэхээс гадна эрүүл мэнд, бүтээмжийг сахин хамгаалахын тулд хамтдаа нэгэн цогц болон ажилладаг.

АРАГ ЯСНЫ ТОГТОЛЦОО:

Араг яс нь биеийн тулгуур болдог бөгөөд бат бэх хөдөлгөөнтэй бүтэц юм. Түүний яснууд хөдөлгөөн хийх бололцоо олгогч, хөшүүрэг, бэхэлгээний хавтан мэт ажилладаг. Яснууд мөн биеийн бусад тогтолцооны төлөө ажилладаг бөгөөд жишээ нь ясны дотоод өөхлөг эдэд (шавиа чөмөг) цусны эсүүд үүсч хөгждөг. Мэдрэлийн хэвийн үйл ажиллагаанд кальци хэрэгтэй болдог шигбиед эрдэс дутагдвал ясны эрдсийн агуулахаас авч хэрэглэдэг.

БУЛЧИН ТОГТОЛЦОО:

Булчингууд нь араг ястйа хамтран ажиллаж, хөдөлгөөнийг хүчтэйгээс эхлээд ярвигтай татаж сунгах хүчээр ч хангадаг. Цусыг тараах болон хоол боловсруулах гэх мэт дотоод үйл ажиллагааг хянах зохицуулах ажлыг автоматаар хийдэг бидний тархинд захирагдахгүй булчингууд ч байдаг. Булчингууд, тэдгээрийг хянадаг мэдрэлүүд, хүчилтөрөгч ба энергээр хангадаг цуснаас хамааралтйа байдаг.

МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦОО:

Тархи бол ухаан, бүтээлч сэтгэхүй хоёрын байрладаг газар бөгөөд нугасны, салбар мэдрэлүүдээр дамжуулан бүх биеийн хөдөлгөөнийг хөдөлгүүрйин бүтээмжтэй нь хянаж байдаг. Биеийн дотор гаднаас сэрлийн мэдээллийг тархи хүлээн авдаг. Гэсэн ч дотоод шүүрлийн булчирхайтай хамтарч биеийн бусад тогтолцоог тэтгэх, хянах ажиллаагааг явуулах гэх мэтээр секундээр хэмжигдэх тархины ихэнх үйлдлүүд нь ухамсаргүйгээр явагдаж байдаг.

ДОТООД ШҮҮРЛИЙН ЭРХТЭН ТОГТОЛЦОО:

Дотоод шүүрлийн эрхтэн тогтолцооны булчирхай болон эсүүд нь цус болоод бусад шингэнд эргэлдэж байдаг даавар хэмээх химийн мэдээлэл дамжуулагчийг боловсруулж гаргадаг. Өсөлт шилжилтийн насанд явагддаг өөрчлөлтүүд, үржил гэх мэт урт хугацааны үйл ажиллагааг зохицуулдаг. Дотоод шүүрлийн эрхтэн тогтолцоо нь мэдрэлийн тогтолцоотой тархиар уялдан нягт холбоотой байж, бусад бүх эрхтэн тогтолцоог хос удирдлагаар хянаж, зохицуулж байдаг.

ЗҮРХ СУДАСНЫ ЭРХТЭН ТОГТОЛЦОО:

Зүрх судасны эрхтэн тогтолцооны үндсэн гол үүрэг бол цусыг биеэр шахаж тараах үйл явдал юм. Тэрээр бүх эрхтэнийг хүчилтөрөгчтэй, шим тэжээлээр баялаг цусаар хангадаг байна. Мөн бүх хаягдал бүтээгдэхүүнүүд цусаар дамжин гадагшилдаг. Шим тэжээлийн бодис, дааврууд, дархлааны эсүүд зэрэг бусад амин чухал бодисууд бүгд цусаар зөөвөрлөгддөг.

АМЬСГАЛЫН ЭРХТЭН ТОГТОЦОО:

Амьсгалын замын эрхтэн тогтолцоонд хамрын нүх болон гавал ясны доторх хамрын дайвар хөндийнүүд, залгиур хоолой, мөгөөрсөн хоолой, уушги, агаар дамжуулах хоолой (бронх болон бронхиолууд), өрц болон амьсгалд оролцдог бусад булчингууд багтдаг. Амьсгалын замын эрхтэнүүд түүний булчингуудын хөдөлгөөнөөр агаар уушгинд орж, гарч байдаг. Агаараас амин чухал хүчилтөрөгч шингээн авч, биеэс цусыг буцаан зөөхийн өмнө нүүрстөрөгч цусанд орж, уушгины гүнд хийн солилцоо явагдаж байдаг. Энэ тогтолцооны 2 дах гол үүрэг бол дуу авиа гаргахад оролцдог явдал юм. Үргэлжлэл бий…

No comments:

Post a Comment